Бороо 歌词
ROKIT BAY - Бороо
Lyrics by:Rokit bay
Composed by:Rokit bay
Хацрыгнь даган урсан асгараад
Албаар юм шиг үл анзаараад
Алхаж байна алсад энэ нүргэлсэн
Аадар бороон дундуур ганцаараа
Ангачихсан хүйтэн цементийг
Борооны дуслууднь услана
Ертөнцийн хэрэггүй чимээнүүдийг
Дарахаднь борооны дуу туслана
Цэл мөс болсон гараа
Хааяадаа нэг гаргаж үлээнэ
Удаан ирэх тайвширлаа
Борооны татрахтай давхцахыг хүлээнэ
Цэл мөс болсон гараа
Хааяадаа нэг гаргаж үлээнэ
Удаан ирэх тайвширлаа
Борооны татрахтай давхцахыг хүлээнэ
Бороон дундуур ганцаар алхсан
Хорвоо түүнийг заримдаа залилсан
Зовлон зүрхийгнь чанга тогшиход
Зовхиороо нулимсаа залигсан
Цэцгийн дэлбээ нүд мэт энхрийхэнч
Норж юунд айж сормуусаа тэмтрээ вэ?
Жинхэнэ хагацалтай танилцахад
Үзүүлсэн сэтгэлийн тэнхээгээ
Хүнд болж байна түүний хувцаснь
Уулнь тэр нимгэн хувцасласан
Харанхуйд одод мэт асах цонхнууд
Нэг нэгээрээ унтарсан
Түүнтэй зөрсөн хүмүүс түүнийг мөргөх шахна
Толгой дээрээ хүрмээ нөмрөөд түргэн алхана
Түүнийг анзаарсан хүмүүс түрхэн гайхна
Нүүрний будагнь урссанч түүний төрхнь сайхан
Цэл мөс болсон гараа
Хааяадаа нэг гаргаж үлээнэ
Удаан ирэх тайвширлаа
Борооны татрахтай давхцахыг хүлээнэ
Цэл мөс болсон гараа
Хааяадаа нэг гаргаж үлээнэ
Удаан ирэх тайвширлаа
Борооны татрахтай давхцахыг хүлээнэ
Бороон дундуур ганцаар алхсан
Хорвоо түүнийг заримдаа залилсан
Зовлон зүрхийгнь чанга тогшиход
Зовхиороо нулимсаа залигсан
Цэцгийн дэлбээ нүд мэт энхрийхэнч
Норж юунд айж сормуусаа тэмтрээ вэ?
Жинхэнэ хагацалтай танилцахад
Үзүүлсэн сэтгэлийн тэнхээгээ
Хатуу үедээ хад чулуу
Гэхдээ дотроо зүрхтэй чулуу
Чадна орчлон хорвоог ганцаархнаа түрхтэй тулвал
Харагдаж байгаагаасаа хамаагүй их хүчтэй
Гэхдээ санаа тавих гээд үздэг
Хэцүү үедээ гэрэлтэнэ
Гэхдээ улам тод гэрэлтэнэ
Цаг хугацаа өнгөрч бүхнийг эмчилнэ хот жирэлзэнэ
Дурсамжууд аажим аажимаар улам хол чирэгдэнэ
Дэргэднь зөвхөн үнэтэй зүйлньл үлдэнэ
Бороон дундуур ганцаар алхсан
Хорвоо түүнийг заримдаа залилсан
Зовлон зүрхийгнь чанга тогшиход
Зовхиороо нулимсаа залигсан
Цэцгийн дэлбээ нүд мэт энхрийхэнч
Норж юунд айж сормуусаа тэмтрээ вэ?
Жинхэнэ хагацалтай танилцахад
Үзүүлсэн сэтгэлийн тэнхээгээ
Бороон дундуур ганцаар алхсан
Хорвоо түүнийг заримдаа залилсан
Зовлон зүрхийгнь чанга тогшиход
Зовхиороо нулимсаа залигсан
Цэцгийн дэлбээ нүд мэт энхрийхэнч
Норж юунд айж сормуусаа тэмтрээ вэ?
Жинхэнэ хагацалтай танилцахад
Үзүүлсэн сэтгэлийн тэнхээгээ