Аюултай бүс (Explicit) Lyrics
ROKIT BAY、Mende - Аюултай бүс
Lyrics by:ROKIT BAY
Composed by:ROKIT BAY
Сайхан Сайхан хүүхнүүд зөндөө олон гэхдээ
Тэр орон дотроо жудочин шиг зөндөө олон мэхтэй
9 н шиднь бүрдсэн нэгэн халуу дүйсэн бүсгүй
Хуруугаараач алж чадна залуучуудыг цусгүй
Анх би түүнийг гадаа цагаан сараар шинэлээд
Явж байхдаа харсөөн шуудл дурлачихсөөн
Сайхан Сайхан өврөөр зөндөө олон тэнэлээ
Гэхдээ түүнийг бурхан тусаднь урлачихсөөн
Тэр бол аюултай бүс гүй түүнийг 80уулаа хүс дэг
Гэвч түүнийг хэнч дурлуулж чадаагүй
Зөвхөн царайнь лаг биш бас зүрхнь царайлаг сайхан түүний хажууд очсон хүний зүрхнь харайдаг
Зөвхөн царайнь лаг биш бас зүрхнь царайлаг сайхан түүний хажууд очсон хүний зүрхнь харайдаг
Аюултай аюултай аюултай бүс гүй хэнч маргахгүй эрчүүд 80уулаа түүнийг хүсдэг гэвч хэнч дурлуулж чадаагүй
Тэр бол аюултай аюултай аюултай бүс гүй хэнч маргахгүй мянган баян залуучууд өөрсдийгөө түүнд борлуулж чадаагүй
Нөхрүүд эхнэрүүдээ түүнтэй харьцуулж ярьхад
Тэдний эхнэрүүдийн чихнь халууцана дөө
Түүний нүдийг харвал согтоно харцнь сархад
Түүний хүүхдийг тээхэд бэлэн залуус зөндөө
Тэр бол үлгэр жишээ тэр бол үлгэр бишээ
Нээрээ байдаг гэсээн бүгдээрээ хайдаг гэсээн
Дархан цаазат бүсгүйг олох юмсаан хүсхийн
Харц тулсан хүний зүрх дэлбэ үсэрнэ түсхийн
Тэр бол аюултай бүс гүй түүнийг 80уулаа хүс дэг
Гэвч түүнийг хэнч дурлуулж чадаагүй
Зөвхөн царайнь лаг биш бас зүрхнь царайлаг сайхан түүний хажууд очсон хүний зүрхнь харайдаг
Зөвхөн царайнь лаг биш бас зүрхнь царайлаг сайхан түүний хажууд очсон хүний зүрхнь харайдаг
Аюултай аюултай аюултай бүс гүй хэнч маргахгүй эрчүүд 80уулаа түүнийг хүсдэг гэвч хэнч дурлуулж чадаагүй
Тэр бол аюултай аюултай аюултай бүс гүй хэнч маргахгүй мянган баян залуучууд өөрсдийгөө түүнд борлуулж чадаагүй
Нэгэн удаа тэр зөвхөн инээмсэглээдл хүний аминд хүрсэн гэсэн
Чинээлэг айлдл бэр болно гэсэн бодол байдаггүй гэсээн
Тэр одооны ихэнхи охидыг айлгүй гэсээн
Бас нэг удаа болсон явдалыг одоо яръя
Нэгэн ганц бие залуу бааран дотор баръя
Гэж бодоод бүжиглэж байсан хүмүүс дундуур алхаж гэнээ
Тэгтэл түүнийг хараад цэнхэр гэдгээ мартаж гэнээ
Учирнь тэр бол аюултай бүс гүй түүнийг 80уулаа хүс дэг
Гэвч түүнийг хэнч дурлуулж чадаагүй
Зөндөө олон залуучуудын зүрхийг сугаласан
Тэр бол цуврал алуурчин түүнийг баривчлаачаа
Яанаа одоо өглөө мартаад усанд орцон чинь
Түүний гарын үсэг бөгсөн дээрээс арилчихлааш дээ