Listen to Uulen Domog song with lyrics from Bold

Uulen Domog

Bold1 Jan 2012

Uulen Domog Lyrics

Uulen Domog - Bold/ROKIT BAY

Lyrics by:Bold Dorjsuren

Composed by:Bold Dorjsuren

Үүл хүү солонго бүсгүйд дурлажээ

Үзэсгэлэн гоод нь сэтгэл унагажээ

Тэнгэрт нумрах түүнийг хараад

Тэсгэл алдан хөөцөлдөн оджээ

Эгэл боргил уул амраг нь түүнд

Сэтгэл хөндөх увьдасгүй санагджээ

Өнгөөр тунарах солонгын дэргэд

Өлөг зүсгүй дорой харагдаж гэнэ

Хуурамч сэтгэл гэдэг үүл нүүгээд одно

Хувирашгүй амраг уул торойгоод үлдэнэ

Үзэмж гоо гэдэг солонго цаашлаад арилна

Үзэсгэлэн гоо хэдий сайхан ч

Үзэх нүднээ хэдий төгөлдөр ч

Солонго адил замхраад арилна

Үүрд хайрлах хувирашгүй сэтгэл

Үнэн зүрхний ганцхан амраг

Солонго адил замхраад арилна

Үүл солонгод дурлаад жаргал үзсэнгүй

Үнэн төрхийг нь хэзээ ч таньсангүй

Нүд булаасан түүнийхээ араас

Нүүж явдаг тавилантай болжээ

Тэнгэрийн уудамд солонгыг хайж

Тэнүүчилж амьдрах хувь тохиожээ

Хоосон хуурамч солонгод гомдсон

Хорсох нулимс нь цас бороо болжээ

Үнэнч бус сэтгэл гэдэг үүл нүүгээд одно

Үүрдийн амраг гэдэг уул торойгоод үлдэнэ

Үзэгдэх гоо гэдэг солонго цаашлаад холдоно

Үлдэх амраг гэдэг уул харуулаад хүлээнэ

Үзэсгэлэн гоо хэдий сайхан ч

Үзэх нүднээ хэдий төгөлдөр ч

Солонго адил замхраад арилна

Үүрд хайрлах хувирашгүй сэтгэл

Үнэн зүрхний ганцхан амраг

Уул адил торойгоод хоцорно

Мөрөөдлийн солонгод үүл сэтгэлтэй

Тэнгэрийн бүсгүй нь хоосон чанартай

Мөнхийн ууланд үүл суудалтай

Үүрдийн жаргалаа нэг шөнийн

Зуурдын жаргалаар тэр сольсон

Үүрдийн амлалтаа зуурдын амрагаар тэр сольсон

Түүнд уул нь бүх юм байжээ

Гэвч ердөө ч ханаагүй

Хүсэж байсан зүйл нь замхарч

Нэвт гарна гэж санаагүй

Ховсдуулсан олон өнгөнд нь

Хажууд байгаа үнэ цэнийг

Мэдэхэд бодол нь хөнгөндөнө

Тэр цагийн шалгуурт нисэж одох

Хоногийн настай чанарыг таньсангүй

Цагийн алгуурт тэсэж үлдэх

Домгийн настай чанарыг таньсангүй

Үзэсгэлэн гоо хэдий сайхан ч

Үзэх нүднээ хэдий төгөлдөр ч

Солонго адил замхраад арилна

Үүрд хайрлах хувирашгүй сэтгэл

Үнэн зүрхний ганцхан амраг

Уул адил торойгоод хоцорно

Үзэсгэлэн гоо хэдий сайхан ч

Үзэх нүднээ хэдий төгөлдөр ч

Солонго адил замхраад арилна

Үүрд хайрлах хувирашгүй сэтгэл

Үнэн зүрхний ганцхан амраг

Уул адил торойгоод хоцорно

Уул бүсгүйдээ үүл эргээд иржээ

Уучлал хүссэн бэлд нь сөгджээ

Уужим сэтгэлт уул бүсгүй

 

Урьдын явдлыг нь өршөөжээ