
Tsasan Boroo 歌詞
Tsasan Boroo - Motive
Written by:Bayarsaihan H./Erdenebayar B.
Хэрвээ чи минь миний өвөл юм бол
Хэзээ ч хайлахгүй цас би юм шүү
Хэний ч өмнө хэлээгүй нууц шиг
Хэнээр ч солихгүй зүрх чиний л хайр
Хэрвээ би чинь чиний нар юм бол
Хэзээ ч гандахгүй цэцэг чи минь
Хамгийн ариун нандин бидний учрал шиг
Хаврын сүүлчийн цасанд хүслээ шивнээч
Хайрт минь чи бороо харин би чинь цас
Хайрлах цас бид хоёрын бороо
Анх бидний учирсан тэр л өдрөөс хойш
Хаялах цаснаар хайрын бороо орсоон
Хайрт минь чи минь миний зүрх юм бол
Хэзээ ч хувирахгүй сэтгэл би шүү
Хоромхон зуурд учирсан жаргал шиг
Холдож надаас битгий яваарай
Хайрт минь чи тэнгэрийн бороо болохоор
Хаялан будрах цас намайгаа тэврээч
Бидний эндээ үүрд уусан шигээч
Мөнхийн ус болон хайрандаа жарганаа
Хайрт минь чи бороо харин би чинь цас
Хайрлах цас бид хоёрын бороо
Анх бидний учирсан тэр л өдрөөс хойш
Хаялах цаснаар хайрын бороо орсоон
Намайг будрахад хүн бүхэн догдлоосой би цас
Чамайг шиврэхэд хайр бүхэн цэцэглээсэй чи бороо
Хайр бүхэн аж жаргалтай харй бүхэн аж жаргалтай
Хайрт минь чи бороо харин би чинь цас
Хайрлах цас бид хоёрын бороо
Анх бидний учирсан тэр л өдрөөс хойш
Хаялах цаснаар хайрын бороо орсоон
Хайрт минь чи бороо харин би чинь цас
Хайрлах цас бид хоёрын бороо
Анх бидний учирсан тэр л өдрөөс хойш
Хаялах цаснаар хайрын бороо орсоон