Nothing's Forever 歌詞
Jason、Desant - Nothing's Forever
Lyrics by:Batbold Gandi
Composed by:Thomas Hodek
Хэний ч хараагүй тэр зүг
Хэнээс ч хараат бус бид гүйнэ
Гэрэлтсэн тэр л жүмрүү
Сүүмийж одох түүхийг ирээдүйрүү холбох гүүр
Цаг хугацаа
Nothing's Forever
Хүлээж байгаараа залуу минь чамд хэлэх үг байна
Хүлээж аваарай бодолд чинь суулгаж нэмэх үг байна
Хэсэг хугацаанд бодож үзээд хэлээч энэ үгийг минь
Дуустал сонсоод дараа нь бидэнд тунгааж дүгнэх юмбайна
Aye
Биднар Монгол гэдэг нэгхаятай
Усыг нь уувал ёсыг нь дагадаг нэг л хэв маягтай
Үүх түүхээ дээдэл гэдэг итгэл үнэмшилтэй
Энэ зүйл сүүлийн үед алдагдаж байгаа нь харамсалтай
Эх орныхоо төлөө жагсаж байгаа эгэл цэргүүд
Эрхээ хасуулж алдсан хөвгүүд хавтаст хэргүүд
Эрдэмтэн мэргэд Ижий аав минь дэргэд
Дээрх бүгд багтана бид Монгол Улсын иргэд
Тэгэхээр чиний үүрэх үүрэг чинь юу вэ
Үнэний талд зогсоход дүү минь чи бүү ай
Ялалтад чүү ай хүрч байсан ч бүү ай
Ирээдүй рүү инээж байгаа хүүхдүүд минь бүүвэй
Хэний ч хараагүй тэр зүг
Хэнээс ч хараат бус бид гүйнэ
Гэрэлтсэн тэр л жүмрүү
Сүүмийж одох түүхийг ирээдүйрүү холбох гүүр
Цаг хугацаа
Nothing's Forever
Ааг омгоо ихдүүлж нисэж яваагүй ч гэлээ
Агтны нуруун дээр дэрвэж хийсэж яваа хүү
Аархаж онгирч явсан насаа энд үдсээн
Алдаж онож туулсан зүйлс бас энд үлдсээн
Хоосон кармаа хамаагүй ээ чамд гэр орон байна
Үүнийг бүтээж өгсөн өвөг дээдэс эх орон байна
Боломжийг чамд атгуулж өгсөн олон нэг хором байна
Хурууны хээ давтагдашгүй шиг нэг ором байна
Энэ бол бидний Монгол Улс минь
Тусгаар тогтнол эрх чөлөөт залуус минь
Гишгэж байгаа газар доор чинь өвгөдийн цусбий
Тиймээс нэг ч ширхэг зүйлийг мартах ёсгүй
Үнэ цэнэ чиний яг хаана байрлаж байна
Үүнийгээ та бүхэн яаж хайрлаж байна
Мэдэх нэгнээсээ суралц мэдэхгүй дээ дамжуул
Монгол Улс үүрдийн үүрд мандан бадраг хамт дуул алив
Хэний ч хараагүй тэр зүг
Хэнээс ч хараат бус бид гүйнэ
Гэрэлтсэн тэр л жүмрүү
Сүүмийж одох түүхийг ирээдүйрүү холбох гүүр
Цаг хугацаа
Nothing's Forever
Хэний ч хараагүй тэр зүг
Хэнээс ч хараат бус бид гүйнэ
Гэрэлтсэн тэр л жүмрүү
Сүүмийж одох түүхийг ирээдүйрүү холбох гүүр
Цаг хугацаа
Nothing's Forever