收听ROKIT BAY的Ганцаардсан улс төрч (Explicit)歌词歌曲

Ганцаардсан улс төрч (Explicit)

ROKIT BAY2016年5月16日

Ганцаардсан улс төрч (Explicit) 歌词

Ганцаардсан улс төрч - ROKIT BAY

Lyrics by:Rokit Bay

Composed by:Rokit Bay

Ээ бурхан минь би ганцаарданаа

Дээшээ хурдан гаргаж ирье хамсаатанаа

Ээжээ хүү чинь өндөрлөг дээр ганцаарданаа

Ганцаарханаа барахгүй тамшааланаа

Хоолоо

Ардуудыг боолоо гэж хардаг болохоос өмнө

Газар шороо эзэгнэсэн савдаг болохоос өмнө

Би сайн хүн байсаан сайн хүн байсаан

Тэр үед миний эдийн шунал гайгүй байсаан

Улс орноо хөгжүүлье гэж сэтгэлээсээ боддог байлаа

Надаас л бусад нь ховдог ганцаараа би цоглог байлаа

Найзаа

Хөтөлбөрөө төгс биелүүлнээ

Ард түмнийхээ хайрыг татаж тэврүүлнээ

Гэж байсан хүн шүү Гэж байсан хүн шүү

Даанч надтай санал нийлэх хэн ч байсангүй шүү

Гэж байсан хүн шүү Гэж байсан хүн шүү

Даанч надтай санал нийлэх хэн ч байсангүй шүү

Ганцаардсан ганцаардсан улс төрчөө

Улсаа би ломбардсан улс төрчө ө ө өөө

Би бууж өгөхгүй ээ гэж нилээн гүрийсээн

Нууж ууж идэхгүй ээ гэж нилээн мэрийсээн

Даанч бусад нь хагартлаа баяжаад байна

Намайг тусд нь хаяглаад хаячаад байна

Шоолоод байсан намайг аймар шудрага гээд

Коридороор алхаж байхад минь нудрах гээд

Зөрөх гэхээр мөрлөх гэнэ

Амь насыг минь бүрэлгэнэ гэнэ

Бараг л 10 жилийн сургууль ер нь энэ

Парламент гэдэг чинь ганцаараа гэдэг чинь хэцүү

Гаргасан санааг динозавр гишгэчинэ

Эд нар чинь хөрөнгөөрөө өрсөлдөнөөө

Би No шаагаад төгсгөлд нь өө

Ядарсаан ядарсаан ядарсаан

Үнэхээр хамаг аргаа бараад би бүр шантарсаан

Төд удалгүй би бууж өгсөн могойны

Нууж өгсөн алимнаас амталсаан

Ганцаардсан ганцаардсан улс төрчөө

Улсаа би ломбардсан улс төрчө ө ө өөө

Сандлаасаа ч би өндийхөө болиод

Зөвхөн биеээ засаад хямд өмдийгөө солиод

Гэрээ л засахаас өөр юм ч хийхээ болиод

Саруул санаагаа өмхийгөөр солиод

Одоо сайхан байна өө одоо сайхан байна

Садаа болсон зүйлийг мөнгөөр зодоод сайхан байна

Одоо сайхан байна өө одоо сайхан байна

Садаа болсон зүйлийг мөнгөөр зодоод сайхан байна

Сүүлийн үед би сураад байгаа тархи угааж

Амьдрал чинь хэцүү байгаа бол чи зүгээр архи уугаач

I don't care I don't care

I don't care I don't care

I just don't care

Хурдан болоосой хурлыг завсарлагаа

Улс орноо хөгжүүлэх надад зав алга

Адуун дээр адуун дээр

Адуун дээр адуун дээр

Байна би адуун дээрээ

Хүн ганцхан амьдарнаа

Хүн ганцхан амьдрана шүү дээ

Хүн ганцхан амьдарнаа

Яадын бээ яадын бээ

Хүн ганцхан амьдарнаа

Хүн ганцхан амьдрана шүү дээ

Хүн ганцхан амьдарнаа

 

Яадын бээ яадын бээ