This Is Love Lyrics
This Is Love - The Wasabies
Lyrics by:Naranzun Badruugan
Composed by:Naranzun Badruugan
Оддыг тоолж салхийг сөрж чамайг би хүлээсэн
Орчлонд ганцаараа байх мэдрэмж бүхнийг ойлгуулсан
Yeah baby би чамайг дуудаж өөртөө өмчлөхийг хүссэн
Харах зүйл минь зөвхөн чиний л харц
Харц
Нарыг зурж тэнгэрийг будаж сэтгэлдээ буулгасан
Бусдаас авах биш өгч хайрыг мэдэрсэн
Hey хоёр сэтгэлийг хүсэл мөрөөдлөөр тэтгэсэн
Хүсэх зүйл минь зөвхөн чиний л гар
Чиний л гар
Хэрвээ хариу нэхэхгүй хайраар түүнийг усалбал
This is love this is love
Хийсэн зүйл чинь түүнд жаргал өгвөл хайр
Энэ бол хайр энэ бол хайр
Энэ бол хайр
Цагийг буцааж алдаагаа ойлгохыг хүссэн
Цаанаа зөөлөн наанаа хатуу занг ойлгосон
Oh baby өөртөө шаналж явдаг зүрхээ хайрлуулмаар байна
Үнсэх уруул минь ганцхан чинийх
Yeah
Сарыг өлгөж оддыг асааж тэнгэрийг чимсэн
Санах хүсэх сэтгэлийн сайхныг мэдэрсэн
Энэ хүсэл биелээсэй гэж бурхан тэнгэрээсээ гуйсан
Хүсэх зүйл минь зөвхөн
Чиний гар
Чиний л хайр
Хэрвээ хариу нэхэхгүй хайраар түүнийг усалбал
This is love this is love
Хийсэн зүйл чинь түүнд жаргал өгвөл хайр
Энэ бол хайр энэ бол хайр
Энэ бол хайр
Энэ бол хайр
Халуун сэтгэлдээ тэвэрсэн хайр минь хөрөхгүй
Хариу нэхэхгүй өөрийнхөө зовлонгоор гомдлохгүй
Цугтаа туулах хатуу энэ хорвоод
Зөвхөн чамтайгаа хамт байвал
Зөрөх цагийг зогсоож чадна
Хэрвээ хариу нэхэхгүй хайраар түүнийг усалбал
This is love this is love
Only one
Хийсэн зүйл чинь түүнд жаргал өгвөл хайр
Энэ бол хайр энэ бол хайр
Энэ бол хайр
Хайрыг хайраар тэтгэнэ
Энэ бол хайр
You are my love
Энэ бол хайр
This is love this is love
Энэ бол хайр энэ бол хайр